Orient Lady Rose

img

Механик болон автомат бугуйн цаг үйлдвэрлэлтээрээ Ази төдийгүй Европод алдартай японы алдарт Orient компани нь урт хугацааны турш зөвхөн эрэгтэй загварын механик цаг үйлдвэрлэн гаргадаг байсан уламжлалаа эвдэн 2000 оноос эмэгтэй загварын цагийг зах зээл дээр гаргаж ирсэн юм. Энэхүү эмэгтэй цагны томоохон төлөөлөл бол LADY ROSE хэмээх өвөрмөц чамин загвар хийцтэй цаг юм. Lady Rose цаг нь жижиг, гоёмсог, ягаан алтлаг өнгөтэй, чамин хийц загвартайгаараа сая сая эмэгтэйчүүдийн сонголт болж чадсан юм.  Үүний нэг илрэл бол 2002 онд Оросын алдарт  дуучин Алсу Ориент компанийн Lady Rose брендийн нүүр царай  болсон нь одоо ч Орос охид, бүсгүйчүүдийн гоёл чимэглэлийн нэг болсоор байна. Ориент компаний 2 дах хамгийн том зах зээлийн нэг хэсэг болох Lady Rose цаг нь Грек, Португаль болон Зүүн Европын олон оронд танигдсан брэнд юм.  Зүүн Европын улс орнууд Lady Rose цагны өнгийг “Амжилтын өнгө  гэж билэгддэг аж.

 Автомат Дэлгэрэнгүй  Календартай Цаг

Ориент Дэлгэрэнгүй Калиндертай цагны функц нь 7 хоног, өдөр, сар, жилийг багтаасан ба 2024 он хүртэл ашиглах боломжтой. Гадна талын гэр болон оосор  нь алтадсан зэвэрдэггүй сайжруулсан ган ба гэрийн диаметр нь ойролцоогоор 44мм. 100 м гүний усны хамгаалалттай. Хоёр давхар түгжээтэй болор нүүртэйгээс гадна цагны тэмдэгт болон зүүнүүд нь гэрэлтдэг аж.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ