
Ахмад хөлбөмбөгчдийн цомын тэмцээн өчигдөр МХБХ-ын дэргэдэх ногоон талбайд эхэллээ. 37-42, 43-48, 49-54, 55-60 насны ангиллын энэ тэмцээнийг “Аэромонголиа” компани ивээн тэтгэсэн. Харин 61-ээс дээш ангиллын тэмцээн Орхон аймгийн Эрдэнэт хотод ахмад хөлбөмбөгч Төмөрбаатарыг алдаршуулах ажиллагааны хүрээн дор Эрдэнэт үйлдвэрийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж дууслаа. Эрдэнэт хотноо 50, 60-аад оны алтан үеийн хөлбөмбөгчдийн 4 багийн 50 гаруй ахмад тамирчид оролцсон тэмцээн 6 дугаар сарын 8-наас эхлэн тойргоор тоглон 11-ний өдөр аваргуудаа тодруулсан байна. Эрдэнэт хотод болсон 61-ээс дээш насны ангиллын тэмцээний дүнг танилцуулбал:
№ Баг Тоглолт Хожил Тэнцээ Хожигдол Бөмбөг Байр
1 САНСАР 3 1 0 2 5 : 7 IV
2 ОРХОН ХАНГАРЬД 3 1 0 2 6 : 9 III
3 ЦАГААН ЛАВАЙ 3 2 0 1 9 : 5 I
4 ЭРЧ 3 2 0 1 8 : 7 II
61-ээс дээш насны ангиллын шилдэг довтлогчоор Цагаан лавай багийн тамирчин спортын мастер Д.Баянжаргал, Шилдэг тоглогчоор Хангарьд клубын тамирчин спортын мастер С.Төмөрбаатар, Шилдэг хаалгачаар Сансар багийн тамирчин Чулуунбаатар нар шалгарсан байна.
Бусад насны тэмцээн “Аэромонголиа Цом” нэртэйгээр 6 дугаар сарын 13-17-нд МХБХ-ны ногоон талбайд тус тус болно.
Тэмцээнд 4 насны ангилалд 31 багийн 400 гаруй ахмад хөлбөмбөгчид оролцохоор мэдүүлгээ өгсөн байна.
“Аэромонголиа Цом”-ийн тэмцээнд оролцож байгаа ахмадууддаа ахмадын хөлбөмбөгийн баярын мэндийг хүргэе.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ