Кёкүтэнхо Н.Цэвэгням тавдугаар сарын шилдэг тамирчнаар тодорлоо

img

Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тухайн сард болж өнгөрсөн тэмцээн, уралдаанд амжилт үзүүлсэн тамирчдаа алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор “Сарын шилдэг тамирчин” төслийг Монголын Спортын сэтгүүлчдийн холбоо, UBS телевиз, Монголын спортын маркетингийн агентлаг, Рио Тинто компанитай хамтран өнгөрсөн жилийн 10-р сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн билээ. 2012 оны тавдугаар сарын шилдэг тамирчнаар Кѐүтэнхо Н.Цэвэгням өнгөрсөн сар болсон мэргэжлийн сумогийн Хару башѐд 12 даваагаар түрүүлж, эзэн хааны цомыг хүртэж, Монгол түмнийг баярлуулсан амжилтаар шалгарлаа. Ошима дэвжээ татан буугдсаны улмаас шинэ Томозуна дэвжээний нэрийн өмнөөс анхны башѐдоо зодоглосон тэрбээр 12 давж, улмаар нэмэлт барилдаанд Точиозаныг ялснаар Японы эзэн хааны цомыг анх удаа хүртсэн. 37 нас, 8 сартайдаа түрүүлсэн нь хамгийн ахмад насандаа анх түрүүлсэн бөх болгож, түүхэнд нэрээ бичүүллээ. Мөн энэ нь Монголын сумочдын 50 дахь түрүү байсан юм. Н.Цэвэгням Монголын спортын нэгдсэн сайт SPORTNEWS.MN сайтаар дамжин авсан үзэгч, хөгжөөн дэмжигчдийн санал болох онлайн санал асуулгыг болон комиссын гишүүдын санал асуулгаас нийт 68% хувийн саналыг цуглуулж чаджээ. Ингэснээр сумочдоос сарын шилдэг болсон хоѐр дахь тамирчин болсон юм. Өмнө нь 3 дугаар сард озэки Какүрюү М.Ананд тодорч байсан юм. Харин 2,3-р байрт Финляндын Хельсинк хотноо болсон олимпийн эрх олгох сүүлчийн тэмцээнд амжилттай оролцож, алтан медаль хүртэн, олимпийн эрхээ авсан Б.Наранбаатар, О.Үйтүмэн нар шалгарлаа. Сарын шилдэг тамирчин болсон Н.Цэвэгням болон нэр дэвшсэн бүх тамирчиддаа халуун баяр хүргэе! Онлайн шалгаруулалтын дүн 1. Н.Цэвэгням (сумо) – 68% 2. Б.Мөнгөнтуул (шатар) - 9% 3. Б.Наранбаатар (чөлөөт бөх) - 7% 4. О.Үйтүмэн (чөлөөт бөх) - 6% 5. Уулчид - 5% 6. О.Бурмаа (чөлөөт бөх) - 3% 7. Э.Сумъяа (чөлөөт бөх) - 2% Нийт дүн: * 1. Н.Цэвэгням (сумо) - 34% + 10 % = 44 % 2. Б.Наранбаатар (чөлөөт бөх) – 3,5% + 20 % = 23,5 % 3. О.Үйтүмэн (чөлөөт бөх) - 3% + 20% = 23% 4. Б.Мөнгөнтуул (шатар) – 4,5% + 0% =4,5% 5. Уулчид - 2.5% + 0% = 2.5% 6. О.Бурмаа (чөлөөт бөх) – 1.5% + 0% = 1.5% 7. Э.Сумъяа (чөлөөт бөх) - 1% + 0 = 1% ТАВДУГААР САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧИНД НЭР ДЭВШИГЧИД МУГТ Очирбатын Бурмаа (чөлөөт бөх) – Энэтхэг улсад болсон “Хари Рам”-ын нэрэмжит Гран при тэмцээнд 72 кг-ийн жинд алтан медаль хүртсэн. ОУХМ Эрдэнэчимэгийн Сумъяа (чөлөөт бөх) – Энэтхэг улсад болсон “Хари Рам”-ын нэрэмжит Гран при тэмцээнд 55 кг-ийн жинд алтан медаль хүртсэн. Их мастер Батхуягийн Мөнгөнтуул (шатар) – БНХАУ-ын Заожуан хотноо болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд блиц болон хувийн төрөлд алт, хүрэл медаль авсан. МУГТ Баяраагийн Наранбаатар (чөлөөт бөх) – Финляндын Хельсинк хотноо болсон олимпийн эрх олгох сүүлчийн тэмцээнд түрүүлж, эх орондоо олимпийн эрх авчирсан. ОУХМ Оргодолын Үйтүмэн (чөлөөт бөх) – Финляндын Хельсинк хотноо болсон олимпийн эрх олгох сүүлчийн тэмцээнд амжилттай оролцож, эх орондоо олимпийн 29 дэх эрхийг авчирсан. Эверестийн оргилд гарсан Монголын уулчид (С.Бат-Эрдэнэ, Ц.Цогзолмаа, Б.Цэвээндаш, Л.Баярсайхан) (уулын спорт) – Уулчин С.Бат-Эрдэнэ Түвдийн талаас олон улсын экспедицэд багтан авчирсан бол Ц.Цогзолмаа, Б.Цэвээндаш, Л.Баярсайхан нар багаараа оргилд гарчээ. Кёкүтэнхо Н.Цэвэгням (сумо) – Мэргэжлийн сумогийн 5-р сарын башёд урамтай сайхан барилдаж түрүүлсэн. 20 жил сумод зүтгэсний дараа хамгийн ахмад настайдаа түрүүлсэн бөх болсон. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ