Гэр бүлийн сур харваа болж байна

img

Гэр бүлийн сур харваа өнөөдөр сурын зурхай дээр болж байна. Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул Мухардаантаны удмын гэр бүлээс энэ харвааг жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар иржээ. 4дэх жилдээ болж байгаа гэр бүлийн харваанд оролцохоор олон залуу харваачид хөдөө орон нутгаас нийслэлийг зорин иржээ. Тэр дундаа Булган аймгийн Бүрэгхангай сумаас гэр бүлийн харваачид ирсэнийг зохион байгуулагчид онцлон хэллээ. Гэр бүлийн харваачид хана харваанд -20, хасаа- 20 сум тавина. Тухайлбал эхнэр нөхөр хоёр хана, хасаанд тус бүр 10 сум тавина гэсэн үг. Энэ харваанд 16 гэр бүл өрсөлдөж байна. Монгол улсад сурын харваагаар мэргэн цол хүртсэн Г.Хангай, Ш.Лхагвасүрэн, Г.Дагвасүрэн, С.Насангэрэл гэсэн гэр бүлийн мэргэн харваачид байдаг. Энэ харваанд Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадмаар улсын мэргэн цол хүртсэн Төв аймгийн харваач Х.Оюунчимэг гэр бүлийн хамтаар цэц мэргэнээ сорьж байлаа. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ