Зуслангийн чиглэлд 39 автобус үйлчилж байна

img

Зуслангийн чиглэлд энэ жил 39 тээврийн хэрэгсэл үйлчилж байгаа. Одоогоор чиглэл тус бүрт 2-3 автобус үйлчилж байгаа юм. Жигжид, Баянбулаг, Гоодой чиглэл рүү “Алтжин” худалдааны төвийн дэргэдээс явуулахаар болжээ. Харин Майхан толгой, Өвөр Гүнт, Яргайтын богино зуслан руу Долоон буудлаас явна. Тус автобуснуудын үнийн хувьд гэвэл, бага оврын автобусаар том хүн 600 төгрөг, хүүхэд 200 төгрөгөөр зорчино. Мөн том оврын автобусуудаар том хүн 500 төгрөг, хүүхэд 200 төгрөгөөр зорчино. Түүнчлэн, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих үнэмлэхээ үзүүлээд зуун төгрөг төлөх юм байна. У.Жигүүр  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ