Ц.Мөнхбаярын хэргийг хэрэгсэхгүй болголоо
"Пураам” компанийн техник хэрэгсэл рүү буудсан “Онги гол” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр, удирдах зөвлөлийн гишүүн О.Самбуу-Ёндон, “Хүдэр гол” хөдөлгөөний тэргүүн Г.Баяраа, “Монгол Улсын төлөө зүтгэе” ТББ-ын гишүүн Д.Төмөрбаатар нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн шүүхээс хэрэгсэхгүй болголоо.
Тэд урт нэртэй хууль хэрэгжихгүй байна хэмээн өнгөрөгч 2010 оны есдүгээр сарын 2-нд Сэлэнгэ аймгийн Мандал сумын тавдугаар баг буюу Түнхэл тосгонд алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан “Пураам” компанийн техник хэрэгсэл рүү буудсан.
Тиймээс тэднийг Эрүүгийн хуулийн 153.2-оор бусдын эд зүйлд халдсан, буу зэвсэг хэрэглэсэн гэсэн үндэслэлээр буруутгасан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ