
Баруун зүгийн нутгийн зарим газраар болон төвийн нутгийн баруун хэсгээр үүлшиж, түр зуурын бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун болон зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулс, Дорнод, Дарьгангын тал нутгаар 21-26 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон Орхон, Сэлэнгийн сав нутгаар 28-33 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 26-28 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 13 градус дулаан, харьцангуй чийг 43 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байв. Даралт өдөртөө буурна
СЭТГЭГДЭЛ БИЧИХ