Эрүүгийн хэргийн төв архиваас сургалт зохион байгуулав

img

Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх Эрүүгийн хэргийн төв архив  нийслэл,  дүүргүүдийн архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудыг оролцуулан  Прокурорын байгууллагын бүртгэлийн “PMMS” программын цахим архивын онол дадлага хосолсон нэг өдрийн сургалтыг зохион байгуулан  явууллаа. Уг сургалтын хүрээнд салбар архивын  ажилтнууд өөрсдийн архивын  данс бүртгэлийн мэдээллээ программд оруулан туршиж, санал солилцжээ. Сургалтаар архивын бүртгэлээ программд хадгаламжийн нэгж бүрээр нь  гараар шивж оруулах болон EXCEL програмд  мэдээлэл бэлтгэн PMMS программд шууд мэдээллээ оруулах дадлага олгосон  байна. Дадлагын явцад   нийт 2090 хадгаламжийн нэгжийн мэдээллийг оруулсан үр дүнтэй ажил болжээ. Н.Бүжин  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ