
Ардын жүжигчин , төрийн шагналт Ц.Намсрайжавын мэндэлсний 85 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концерт өнөөдөр ДБЭТ-т болно. Тоглолтод Улсын Филармонийн үе, үеийн уран бүтээлчид оролцох бөгөөд Ц.Намсрайжавын хүү Н.Бүтэнбаяр тоглолтыг удирдан явуулах аж. Мөн энэ өдөр XX зууны манлай дуу "Халуун элгэн нутаг" дууны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөх аж.
Дашрамд дурдахад, Төрийн шагналт Ц.Намсрайжавын санаачилгаар БНМАУ-ын Соёлын яамны сайдын 1957 оны зургаадугаар сарын 5-ны өдрийн 118 тоот тушаалаар Монголын радио хорооны дэргэд симфони найрал хөгжмийг байгуулснаар Улсын филармонийн суурь тавигдсан түүхтэй.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ