Жон Ленноны шүдийг дуудлага худалдаагаар борлуулна

img

"Биттлз" хамтлагийн гишүүн Жон Ленноны шүдийг дуудлага худалдаагаар борлуулахаар болжээ. Түүний шүдний нэрлэсэн үнэ нь 10 мянган фунт буюу ойролцоогоор 16 мянган ам.доллар юм. Английн "Omega Auctions" дуудлага худалдааны компани түүний шүдийг ийнхүү дуудлага худалдаанд оруулахаар зэхэж байгаа бөгөөд 1960-аад оны сүүлчээр алдарт дуучин өөрийнхөө суга татаж гаргасан шүдээ гэрийн үйлчлэгч Дот Жарлеттэд өгөөд "Чиний охин манай хамтлагийн шүтэн бишрэгч учраас дурсгалын зүйл болгон шилжүүлж өгөөрэй" гэж захьсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ter horhoitoi shudeer yugaa hiideg baina
2011-10-20