Уралдааны шагналтнууд тодорлоо

img

Онцгой байдлын албаны өдрийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газраас хүүхэд, залуусын гамшгаас хамгаалах мэдлэгийг дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх мэдлэг, дадал олгох, эх орноо хайрлан хамгаалах үзэл хандлагыг тэдний оролцоотойгоор бий болгох зорилготой “Миний мэдэх Онцгой байдлын алба” эссэ бичлэгийн уралдааныг ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зарласан билээ. Уралдаанд нийт 27 бүтээл ирүүлснээс II шатанд 14 бүтээлийг шалгаруулан, тэдгээр бүтээлээс 1-3 дугаар байрын шагналтнуудыг өчигдөр шагналаа. Уралдааны тэргүүн байранд Дундговь аймгийн VI сургуулийн 11а ангийн сурагч Б.Түвшинтөр, хоёрдугаар байранд“Монгени” цогцолборын 11б ангийн сурагч Б.Долгормаа, гуравдугаар байранд 23 дугаар дунд сургуулийн 7в ангийн сурагч О.Анар, “Галакси” дунд сургуулийн 7а ангийн сурагч Э.Сансармандах нар шалгарчээ.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ