Египтэд цэргийнхний эрх мэдэл нэмэгдэж байна

img

Египтийн дээд шүүхээс парламентийн үйл ажиллагаа явуулах хугацаа пүрэв гаригт дуусахыг мэдэгдэж, мөн  түр хугацаанд цэргийн эрх барьж байсан эрх мэдэлтнүүд төрийн эрхийг бүрэн авснаа зарласан нь тус улсыг хэн тэргүүлэх талаар олон будлиан,эргэлзээг үүсгээд байна. Үндсэн хуулийн хуульч Шови Элсаеэдын мэдэгдсэнээр, парламентийн сонгуулийг зохицуулах бүх заалтууд хуулийн хувьд хүчин төгөлдөр байхаа больсон гэнэ. Египтийн үндэсний телевизийн мэдээлснээр, цэргийн ноёрхол тогтоно гэдэг нь парламент тарна гэсэн үг юм байна. Парламент цуглаад дөнгөж дөрөвхөн сар болж байсан ба олонх нь  исламууд байжээ. Исламуудыг удаан хугацаанд цэргийн эрх мэдэлтнүүдийн талынх гэсэн хардлага байсаар ирсэн юм. Мубаракыг албан тушаалаас нь буулгаснаас хойш эрх барьж байгаа Зэвсэгт хүчний дээд зөвлөл төрийн бүрэн эрхийг авснаа зарласан. Баасан гариг гэхэд шинэ үндсэн хуулийг бичих 100 хүнтэй чуулган гаргах гэнэ.   Ц.Цэрэндолгор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ