
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын “Номгоны хавцал” гэдэг газар зусаж байгаа Дархан-Уул аймгийн харьяат малчин Д-ийн хотонд галзуу өвчний улмаас нэг тэмээ хорогдсон байна. Тиймээс тус сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож, өвчилсөн тэмээг булж устган, ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, голомт дахь 23 өрхийн 4038 малыг вакцинжуулжээ.
Мөн Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгоны орчим нутаглаж байгаа малчин П-ны хотонд галзуу өвчин гарсны улмаас хязгаарлалтын дэглэм тогтоогоод байсан. Хязгаарлалтын дэглэмийг сахиулах хугацаанд дахин мал, амьтан өвчлөөгүй хориг цуцалсан байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ