Гахайн хавдрын өвчлөл буурахгүй байна
2012-06-15

Халдварт өвчин судлалын төвөөс гарсан мэдээгээр өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотод 11 төрлийн халдварт өвчний 699 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнд шар өвчний 26, цусан суулга 21, салхин цэцэг 52, гахай хавдар 518, улаанууд өвчин 69 тохиолдол бүртгэгджээ. Тус эмнэлэгт гахайн хавдар өвчний улмаас хэвтэн эмчүүлж байгаа хүмүүс нийт өвчтнүүдийн дийлэнх хувийг эзэлж байгаа аж. Мөн улаанууд өвчнөөр өвчилсөн хүүхдүүд ч цөөнгүй байна. Д.Цэцэг    
Shuud.mn
Сонин хачин