“Гамлет” тендерийн ялагч өнөөдөр тодорно

img

Уильям Шекспирийн алдарт “Гамлет” жүжгийг хоёр дахь удаагаа УДЭТ-ын тайзнаа тоглох болсонтой холбогдуулан уран бүтээлчдийн дунд тендер зарласан билээ. Ирэх намар тайзнаа тавигдах тус жүжгийн тендерын  шалгаруулалт өнөөдөр  13.00 цагт УДЭТ-т болно. Уран бүтээлчдийн хүсэл мөрөөдөл болсон дэлхийн аугаа том бүтээлийг  УДЭТ-аас 100 хувь санхүүжүүлэх бөгөөд энэхүү бүтээлийг найруулах  найруулагч болон тус жүжигт тоглох баг тодрох юм байна.     Э.Сувд  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ