
Нийслэлийн иргэдийн хүнсний нарийн ногооны хэрэгцээг хангахад багагүй хувь нэмэр болох “UB агропарк” байгуулах ажил ид өрнөж байна. 2012 оныг Засгийн газраас “Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих жил”, Нийслэлийн төр захиргааны байгууллагаас “Иргэдийн оролцоо өрхийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан тус хөтөлбөрийг өргөжүүлэн энэ жил ажилгүй, орон гэргүй 1050 хүнийг газар тариалан эрхлэх хөтөлбөрт хамруулжээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Тарвагатайн аманд 53 га талбайг хагалж, нийт талбайн 80 хувьд 105 тонн төмс, 20 хувьд нь найман нэр төрлийн нарийн ногооны үрийн тариалалт хийгээд байгаа аж.
Мөн энэ газарт цас тогтоох, салхинаас хамгаалах зорилгоор ногоон зурвас байгуулж, 500 ширхэг улиас тарьжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ