
Их, дээд сургуулиудад суралцагч оюутнуудын хичээл амраад удаагүй байна. Зарим нэг сургуулийн ахлах ангийн оюутнуудын шалгалт дуусаагүй байгаа билээ. Гэтэл нийтийн тээврийн газраас энэ сарын 14-нд хуралдаж оюутны виза картаар нийтийн тээврээр зорчих гэхэд виза картыг нь хураах, мөнгө төлөхийг шаардаж оюутанууд болон мөнгө хураагч хоёрын хооронд багагүй маргаан гарч байна.
Энэ талаар МОХ, Нийслэлийн нийтийн тээврийн газартай байгуулсан хамтын гэрээнд “Оюутны виза карт зургадугаар сарын 31 хүртэл хүчинтэй” гэж заасан байдаг байна. Энэ талаар Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга П.Наранцэцэгээс тодруулахад “Аль ч их, дээд сургуулийн оюутан энэ сарыг дуустал нийтийн тээврийн хэрэгслээр виза картаараа саадгүй зорчино. Гэрээнд заасан л бол мөрдөх л учиртай”-г хэлсэн юм.
МОХ-ны нийтийн тээвэр хариуцсан ажилтан Д.Ууганбаяр “Гэрээний дагуу оюутны цахим карт зургадугаар сарын 31 хүртэл хүчинтэй. Нийтийн тээврийнхэн гэрээгээ зөрчиж байна. Сүүлийн үед энэ талаар оюутнуудаас гомдол санал их ирж байгаа учир ирэх баасан гаригт Нийтийн тээврийн газарт хандаж мэдэгдэл хийх аж.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ