Авторалли болно

img

Өвөрмонголын Биеийн тамир, спортын хороо, Монголын автомашин  мотоциклийн спортын хороо, Буриадын мотоциклийн холбоо  хамтран “Цайны зам-2012” олон улсын автораллиг зохион байгуулахаар болсон. Ирэх сарын 15-аас гараагаа эхлэх уг ралли Эрээн-Сайншанд-Чойр-Улаанбаатар-Дархан-Хиагт-Улаан-Үд-Байгаль нуур гэсэн маршрутаар найман хоног үргэлжилж тамирчид 2000 км замыг туулах юм байна. Одоогийн байдлаар Монгол-20, ОХУ-13, ӨМӨЗО-20-иод тамирчин орох мэдүүлгээ өгөөд байгаа аж. Уг тэмцээн жийп, УАЗ 469 гэсэн хоёр төрлийн машинууд оролцох ба болох манай тамирчид энэхүү хоёр төрөлд оролцох юм. Энэ удаа гарах  бүх зардлыг ӨМӨЗО-ны Биеийн тамир, спортын хороо гаргах гэнэ. Түрүүлсэн тамирчинд 10 сая төгрөгийн мөнгөн шагналаар, харин удаалсан тамирчидад 6-8 сая төгрөгөөр тус тус шагнана. Уралдаанд оролцогчид ирэх сарын 23-нд бариандаа ирэх юм. Мөн наймдугаар сард 60 сая төгрөгийн шагналын сантай уралдаан Ордос хотноо зохион байгуулагдах юм. Уг тэмцээн нь зөвхөн  жийп машинууд орж болох юм байна. Э.Сувд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ