

Өнөөдөр Улаанбаатар хотод үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 29-31 хэм дулаан байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим газар болон төвийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун болон зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулс, Дорнод, Дарьгангын тал нутгаар 22-27 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутаг, Орхон, Сэлэнгийн сав нутгаар 29-34 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ