Төрийн өмчийн нэгдсэн мэдээллийн санг хөгжүүлэх төсөл хэрэгжинэ

img

Төрийн өмчийн хороо БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай /КОЙКА/ хамтран “Монгол улсын төрийн өмчийн нэгдсэн мэдээллийн сангийн менежментийн системийг хөгжүүлэх төсөл”-ийг 2012-2013 онд хэрэгжүүлэхээр болжээ. Цахим-Монгол хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд 2008-2012 онд хэрэгжүүлэх “Бүртгэл, мэдээллийн нэгдсэн систем байгуулах үндэсний хөтөлбөр”-ийг баталснаар Засгийн газраас цахим засаглалд шилжиж байна. Үүнтэй холбогдуулан төрийн өмчийн удирдлага, хяналт, бүртгэлийн системийг цахим системд  шилжих нөхцөл шаардлага үүссэн. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь төрийн болон орон нутгийн өмчийн мэдээллийн системийг бодит цагт, нэгдсэн сангийн баяжуулалт, хөдөлгөөн, бүртгэл хяналтаар удирддаг болох юм. Ингэхдээ excel програм дээр бүртгэгддэг суурь мэдээллүүдийг цахим портал систем рүү шилжүүлнэ. Монгол улсад болон гадаад улс оронд байгаа төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоо бүхий аж ахуйн нэгжүүд энэхүү цахим санд хандаснаар, төрийн өмчийн хөдөлгөөн, нөөц, бүртгэл хяналтын нэгдсэн системийг бүрдүүлэх боломжтой болох юм. Төслийн хүрээнд ТӨХ-ны мэргэжилтнүүдийн програм хангамж, мэдээллийн санг хөгжүүлэх сургалтад хамруулж, техник тоног төрөөмжийг шинэчлэх, мэдээллийн сангийн аюулгүй байдлыг хангах шийдлүүдийг хийхээр төлөвлөөд байгаа аж. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ