Түр зуурын бороотой

img

Өнөөдөр Улаанбаатарт үүлшинэ.Түр зуурын  бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 30-32 хэм дулаан байна. Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар 17-22 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26хэм дулаан. Төвийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 21-26 хэм, бусад нутгаар 28-33 хэм дулаан байна. Зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Ихэнх нутгаар 27-32 хэм дулаан. Говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 5-10 метр. 30-35 хэм дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ