Үс засуулахад тохиромжгүй
Өнөөдөр аргын тооллын 2012 оны зургадугаар сарын 18. Билгийн тооллын 29. Гурван хөх мэнгэтэй цагаан нохой өдөр. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Энэ өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, тангаргаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ