
Монголын Шинэ Хөгжмийн Ассоциацаас санаачлан жил бүр зохион байгуулдаг "Туурайн төвөргөөн” шинэ хөгжим, ардын язгуур урлагийн олон улсын наадам өнөөдрөөс эхэлж байна. 14 дэх жилдээ болж байгаа уг наадам 30-ныг хүртэл Улаанбаатар хот, Дорноговь, Өвөрхангай аймгуудад зохион байгуулагдах юм.
"Туурайн төвөргөөн" олон улсын их наадмын загвараар Киргиз, Азербейжан, БНХАУ, Австри, Вьетнам, ХБНГУ-дад салбар наадмууд амжилттай зохион байгуулагдсаар байдаг. Наадмын нээлтийн ёслолын ажиллагаа Монголын Үндэсний Түүхийн музейд болох бол хаалтын концерт Байгалийн түүхийн музейд болох аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ