Нарны гүүрийн гүйцэтгэл 85 хувьтай байна

img

Нарны зам дээгүүр баригдаж буй Нарны гүүрийн ажлын явц 85 хувьтай байна. Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдаж буй энэхүү гүүр энэ оны 11 дүгээр сарын 15-нд ашиглалтад орох юм. 262 метрийн урт, 19 метрийн өргөнтэй, хоёр урсгалтай, дөрвөн эгнээ бүхий тус гүүр ашиглалтад орсноор Энхтайваны болон Гурвалжингийн гүүрний ачаалал багасч, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэл саарах юм. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор уг гүүрээр өдөрт 30 гаруй мянган машин зорчих агаад энэ хэрээр одоо байгаа 2 гүүрний ачаалал багасна. Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ