Тайвшруулах эм хэрэглэж болохгүй

img

Польшийн эрдэмтэд өвчин намдаах, тайвшруулах эм уусан жолооч нар авто ослын тоог 2-4 дахин нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Өвчин намдаах эм нь төв мэдрэлийн тогтолцоог дарангуйлах, нойр хүргэх, хөдөлгөөний баримжааг алдагдуулах, анхаарал сулруулах үйлчлэл үзүүлдэг байна. Мөн ядаргааны эсрэг эм ч нойр хүргэх, бие нозооруулах үйлчлэл үзүүлдэг тул машин жолоодохын өмнө хэрэглэж болохгүйг анхааруулжээ. Дээрх эмүүдийг хэрэглэсэн тохиолдолд 1-6 цагийн дараа замын хөдөлгөөнд оролцох ёстой аж. Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ