Аянгад цохиулж гэмтжээ
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын хоёрдугаар багт байгалийн гамшгийн улмаас дөрвөн хүн гэмтсэн осол гарчээ. Тодруулбал, энэ сарын 12-ны өдрийн 14.00 цагт айлын тооноор аянга бууснаас болж дөрвөн хүн хүнд, хөнгөн түлэгдсэн байна. Мөн тус сумын хойд зүгт 22 км-т иргэн Х-ийн гэрийн тооноор хуурай аянга бууснаас гэрт байсан таван хүн хөнгөн түлэгджээ. Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ