Эмзэг бүлгийн 643 иргэн бичиг баримттай боллоо

img

Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банк, Японы ядуурлыг бууруулах сангийн дэмжлэгтэйгээр “Эмзэг бүлгийн хүн амын бичиг баримтын зөрчлийг арилгах, бичиг баримтжуулах замаар иргэний бүртгэлийн тогтолцоог хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх” төсөл хэрэгжүүлжээ. Уг төслийн хүрээнд 643 иргэн бичиг баримттай болсон байна. Албаны хүмүүсийн хэлж байгаагаар "эмзэг бүлгийн иргэд тэмдэгтийн хураамж, бичиг баримтаа хаясан бол торгуулийн мөнгө гээд багагүй зардал гардаг. Мөн иргэний бүртгэлийн ажилтнуудын хайхрамжгүй байдал бас нөлөөлж байна. Регистр нь давхарддаг, овог нэр нь алдаатай байхыг засаж залруулахын тулд зардал их гарахаас гадна цаг хугацаа шаардлагатай. Иргэд үүнээс нь залхаад хаядаг тохиолдол бий. Мөн өнчин хүүхдийг өргөж авахдаа баримт бичиг бүрдүүлдэггүй. Хүүхэд том болоход төрсөн аав, ээжийнхээ тухай мэддэггүй. Өргөж авсан аав ээж нь ч бичиг баримтыг нь аваагүй. Ингэж хохирох тохиолдол их байна. Үүнээс болж халамжийн үйлчилгээ хүртэх, ажлын байраар хангагдах эрх нь хаагддаг” гэв. У.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ