
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын судалгаагаар хувьцаагаа худалдах хүсэлт гаргаагүй болон хувьцааныхаа тодорхой хэсгийг худалдаж, үлдэх хувийг эзэмших хүсэлтэй нийт нэг сая 238 мянган иргэн байгаа ажээ.
Эдгээр иргэд“Хүний хөгжил” сангийн дэвтэртээ“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн эзэмшиж байгаа хувьцааны тоо, хөрөнгийн дүнг бичиж, баталгаажуулах ажлыг орон даяар эхлүүлсэн байна.
Гэвч албаныхны мэдээлж буйгаар эхний ээлжинд “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв”-өөс баталгаажуулан ирүүлсэн, Хүний хөгжил сангийн 1072 ширхэг хувьцаагаа /нэг сая төгрөгтэй тэнцэх/ бүтнээр нь эзэмшиж байгаа 750 мянган иргэний дэвтэрт бичилт хийх ажээ.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ