
Орчин үед ямар ч өвчнөөс бүрэн сэргийлэх боломжтой. Амьдралын зөв дадал, идэвхтэй хөдөлгөөн, зөв хооллолт зэрэг нь биеийн дархлааг сайжруулж тохиолдож болох өвчнөөс хамгаалж чадна. Харин таны санамсар болгоомжгүй байдал, ирээдүйн гэрэл гэгээт амьдралаа мартсан хэсэгхэн зуурын мансуурлыг ашиглаж ДОХ гэгч эдгэршгүй өвчин хаалгыг чинь тогшиход ойрхон байна.
Арав хүрэхгүй жилийн өмнө ДОХ-оор халдварлагчид нэг хоёроор тоологдсон төдий нийгмийг цочроож байлаа. Тэгвэл сүүлийн жилд ДОХ-ын халдвар нэг өдөрт гурван тохиолдол илэрсэн байна. Нийгэм ч тэр, хүмүүс ч тэр дасал болжээ. Гэвч ДОХ-гүй ирээдүйн тухай асуудал нь ажиглагчийн байрнаас хараад суух зүйл биш. Үндэсний гамшгийн хэмжээнд үзэн бүх шатны байгууллага, эрүүл мэндийн яам тамгын газар нэгдэн анхаарах хэрэгтэй.
Дэлхий дээр ДОХ-ын халдвараас болж өдөр бүр гурван сая хүн амиа алдсаар байна. Өнөөдөр дэлхий дээр ДОХ-ын халдвар тээгчдийн тоо 35,8 саяд хүрээд байна. Үүнээс халдвар тээж байгаа насанд хүрэгчид 33,5 сая, хүүхэд 2,9 сая хүрчээ. Манай урд хөрш Хятадад ДОХ-оор халдварлагсдын тоо 780,000 давна гэсэн дүгнэлтийг ДЭМБ-аас гаргасан. Монгол Улс хүн ам ихтэй хоёр том гүрний дунд оршдог. Газар нутгийн байршлын хувьд ч ДОХ-ын халдварт өртөх магадлал маш өндөр. Хил гарч байгаа ихэнх иргэд урд хөршийг зорьж, урд хөршөөс хамгийн олон хүн манай улсад ажиллаж амьдардаг. Хятад улс ДОХ-ын халдвар тээгчдийн тоогоороо толгойд бичигднэ. Тэгвэл Монгол Улсад өнөөдөр олон мянган хятад иргэд эрүүл мэнд, халдварт өвчний ямар ч шинжилгээгүй хилээр нэвтэрч байна. Засгийн газрын баталсан 278-р тогтоолд 4430 нарийн мэргэжлийн хятад ажилчдыг Монголд урьж ирүүлэх тухай тусгасан байна. Энэ олны дотор ДОХ-ын халдвар тээгчид байх магадлалтай. Нутагтаа амьдрах боломжгүй гологдоод энд ирсэн хятадуудтай эрүүл мэндийн боловсрол яриад ч хэрэггүй биз. Хятад ажилчдыг ДОХ-ын шинжилгээнд хамруулъя.
Монгол Улсын нутагт дэвсгэрт нэвтэрч байгаа гадны иргэдийн эрүүл мэндийн шинжилгээнд үндэслэн виз олгож байя. Хуулинд ийм заалт тусгаснаар иргэдээ халдварт өвчний халдвараас хамгаалж байгаа нэг хэлбэр. Монгол Улсад иргэдээ элдэв халдлага болон халдварт өвчнөөс сэргийлэх хууль хэрэгтэй байна.
Жишээлбэл, хойд хөрш гадны оюутнуудын ДОХ-ын шинжилгээний хариуг харгалзан нэвтрүүлэх эсэхээ шийддэг. Мөн нутаг буцах оюутнуудыг ч шинжилгээнд хамруулдаг байна. ДЭМБ-аас гаргасан судалгааны дүнгээр Монгол Улсад 500 орчим халдварлагчид байх магадлалтай гэж үзсэн. Тэгэхээр гурван сая ч хүрэхгүй иргэнтэй энэ улсад ДОХ ямар ноцтойгоор заналхийлж байгаа нь илэрхий. ДОХ-оор халдварлагчдын тоо ингэж эрчимтэй өсч байгаа нь монголын хилээр шалган нэвтрүүлэх хяналт муу, хууль бус гадны иргэдийг олон мянгаар орогнуулдаг, төрийн буруу байж мэдэх юм. Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын орлогч дарга асан И.Даваадорж Монголд илэрсэн ДОХ-ын 36, 37 дахь тохиолдол нь гадны иргэд байсан тухай мэдээлж байсан. Бусдаас буруу эрэх хэрэггүй ч гадны иргэдээс ДОХ-ын халдвар авсан хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн.
Дархлалын олдмол хомсдолын өвчин бол асар хурдацтай дүрэлзэх хөнөөлт гал. ДОХ бол үнэхээр том гамшиг, аюулын харанга дэлдэгч. Эрүүл мэндийн сүүлийн үеийн статистик мэдээнээс үзэхэд ДОХ-ын тохиолдол аль хэдийнэ 100 гарчээ. Олон нийтийн санаа бодлыг үймүүлэхгүйн тулд бодит тоог дарагдуулж байна. Төрд нь иргэдээ хамгаалах бодлого байдаггүй юм бол иргэд бид итгэлтэй, эрүүл ирээдүйнхээ төлөө өөрсдийгөө хамгаалъя. ДОХ-оос сэргийлэх аргуудыг хэрэглэж, үргэлж сонор сэрэмжтэй байцгаая.
Б.Гоомарал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ