Г.Мөнхбаярыг хариуцагчаар татсан шүүх хурал болно

img

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүхэд “Алтай” констракшны нэхэмжлэлтэй, Хотын дарга Г.Мөнхбаярыг хариуцагчаар татсан хяналтын шүүх хурал маргааш  9.30 цагт  болно. Өнгөрсөн оны хавар Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны 120 мянгатын автобусны буудлын хажууд байрлах 0.9 га газарт  “Алтай констракшн” ХХК-ийнхан орон сууц барих ажил эхлүүлсэн. Гэвч оршин суугч, дүүргийн ИТХ-ын гишүүдийн хүсэлтээр тус компанийн газрын зөвшөөрлийг хотын дарга Г.Мөнхбаярын 370 тоот захирамжаар газар эзэмших эрхийг нь  цуцалснаар дээрх асуудал үүссэн билээ. Анхан шатны шүүх хурал өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 21-нд болж, нийслэлийн засаг даргын 370 тоот захирамжийг хууль бус хэмээн үзэж “Алтай” констракшны талд шийдвэр гарсан. Тиймээс шүүхийн шийдвэрийг Хан-Уул дүүргийн иргэд эсэргүүцэж Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ч хэвээр баталсан учир ийнхүү хяналтын шатны шүүхэд ирээд байгаа юм. Хэргийг сануулбал, Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ