“Anemone” хамтлагийн охид шинэ цомгийн ажилдаа оржээ

img

“МН-25 дугаар суваг”  телевизээс зохион байгуулсан “Making The Ban-1” шоу нэвтрүүлгээс  төрсөн “Anemone” хамтлагийн охид анхны бие даасан цомгоо гаргахаар завгүй ажиллаж байна. “Хаврын анхны хайр” “Ээжээ төрсөн өдрын мэнд хүргье”  зэрэг дуугаараа олонд танигдсан тус хамтлаг"Anemone"  шинэ цомог гаргахаар ажиллаж байгаа. Тэдний энэхүү цомгийн продюсерээр “Up music” продакшны продюсер, хөгжмийн зохиолч Ц.Чулуунбат , Хөгжмийн найруулагчаар Н.Халиун нар ажиллаж байна.Тэд шинэ цомогтоо орсон “Надад мөрөөдөл бий” дуугаа дүрсжүүлэн үзэгч фэнүүддээ хүргээд байгаа билээ. Харин дууны клипийг "Wanted" энтертайнментийн уран бүтээлчид хийж гүйцэтгэжээ. Тус хамтлагийн охидын мөрөөдөл бие даасан цомог гаргах байсан бол энэхүү мөрөөдлөө биелүүлж чадсан тэдний дараагийн мөрөөдөл нь хамтлагийнхаа  нэртэй  онгоцтой болохыг мөрөөдөж байгаа аж. Дашрамд, дуулгахад  тун удахгүй "Anemone" хамтлагийн анхны бие даасан "Anemone" нэртэй цомог худалдаанд гарах  юм байна. http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=OjANu_dlHbc Э.Сувд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ