
Өнгөрсөн бямба гаригт Саудын арабын хаан ширээ залгамжлах хунтайж Наеэф бин Абдул Азиз ал-Сауд Женев хотод таалал төгсчээ.
Тэрбээр улсын ерөнхий сайд болон дотоод хэргийн сайдын албыг давхар хашдаг байсан ба, түүнийг ням гаригт Мекка хотод оройн мөргөлийн дараа оршуулсан байна.
Хунтайж дөнгөж өнгөрөгч жил буюу 78 насандаа хаан ширээ залгамжлах хунтайжаар тодроод байсан юм.
Тухайн үед Наеэф эмчилгээ хийлгэхээр гадаад оронд байсан бөгөөд “хаант улсынхаа гадна нас нөгчсөн” хэмээн Ал – Эхбарияа сувгаар мэдээллэж байлаа.
Тэрбээр гурав хоногийн өмнө Женев дэх дэмжигчдэдээ хандан мэндчилгээ дэвшүүлэн зурагтаар гарч байжээ. Түүний өвчний шалтгааныг олонд ил болгоогүй байна. Хоёр долоо хоногийн өмнө Саудын өдөр тутмын сонинд түүний дүү хунтайж Ахмед бин Абдулазиз ярилцлага өгөхдөө “ Хаан ширээ залгамжлах хунтайжийн биеийн байдал сайн байгаа, удахгүй хаант улсдаа эргэн ирнэ” гэж байжээ.
Түүний оршуулгын ёслолд хүндэтгэл үзүүлж олон улсын удирдагчид болон Саудын хааны удмынхан очсон байлаа.
Түүний дүү 76 настай хунтайж Салман хаан ширээнд сууж магадгүй байгаа юм.
Ц. Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ