Usher, Jessica Alba нар уриалга гаргалаа
Дуучин Usher, жүжигчин Jessica Alba нараас эхлэн одууд залуу хүмүүст хөдөлмөрийн зах зээл бий болгоход тусалж, нэг сая үндэсний үйлчилгээний ажлын байр гаргах аянд хүмүүсийг уриалжээ. “Нэг сая ажлын байр бий болгох өргөдөлд гарын үсэг зур, үгүй бол би чамайг очоод алгадана шүү” хэмээн жүжигчин Ларри Девид “Бидний үе” ТББ-ын уриалга зар сурталчилгаанд хэлдэг байна. Тус ТББ нь залуу хүмүүсийн асуудалд анхаарлаа хандуулдаг юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр энэхүү уриалгыг дэмжсэн нэг сая гарын үсэг хүргүүлэхээр найдан ажиллаж байгаа гэнэ. Өнөө үед залуу хүмүүст ажил олоход тулгардаг бэрхшээлүүдийн талаар Нас, Рэйчел Зоуи болон Трей Сонгз нарын одод яриж байгаа аж. Ц.Цээгий
СЭТГЭГДЭЛ БИЧИХ