
“МН-25” суваг телевизээс гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Making The Band-3” шоуны нэгдүгээр шатны шалгаруулалт “Хүүхэлдэйн театр”-т болж өнгөрсөн.Тус шалгаруулалтад 16-25 насны 700 гаруй залуучууд авьяасаа сорьсноос хоёрдугаар шатанд 60 хүүхэд тэнцсэн байна. Оролцогч бүр өөрт оногдсон хоёр минутын хугацаанд тайзнаа хөгжимгүйгээр бэлдсэн Монгол дуугаа дуулж өрсөлдсөн юм. Энэ удаагийн “Making The Band-3” шоуны шүүгчдээр “Royal music” рекордсын хөгжмийн продюссер Г.Цэрэн, “Nature sound” дуулаачийн сургуулийн багш Мөнгөнсүх, төслийн менежер О.Пүрэв нар ажиллаж байгаа аж. Дашрамд дурдахад энэ жилийн шоунаас эрэгтэй, эмэгтэй гишүүнтэй хамтлаг төрүүлэхээр болсон нь рок поп урлагийн ертөнцөд анхдагч болж буйгаараа онцлогтой юм.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ