“Багануур” ХК 2.2 тэрбум төгрөгийн хувьцаа арилжжээ

img

Монголын Хөрөнгийн бирж дээр нийт таван удаагийн арилжаа явуулж, 61 хувьцаат компанийн 36.9 сая ширхэг хувьцааг 15.4 тэрбум төгрөгөөр арилжсан байна. Харин энэ өдрүүдэд Хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 18846.99 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 5.7 нэгжээр буюу 0.03 хувиар буурчээ. Индексийн сагсанд багтах хувьцаат компаниуд дундаас “Шивээ-Овоо", “Адуунчулуун” , “Могойн гол”, АПУ, “Монголиа девелопмент ресурсес”, “Говь”, “Шарын гол” зэрэг хувьцаат компанийн үнэт цаасны ханш 0.3-10 хүртэлх хувиар буурсан нь индексийн бууралтад нөлөөлсөн байна. Худалдаа, барилга, тээврийн үйл ажиллагаа идэвхжсэнээс үүдэн зах зээл тэлэх хандлагатай байгаа гэнэ. Тодруулбал энэ өдрүүдэд зах зээлийн нийт үнэлгээ 12.8 тэрбум төгрөгөөр буюу 0.7 хувиар өсч, нэг их наяд 777.7 тэрбум төгрөг болсон байна. Өнгөрсөн долоо хоногт ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд “Дорнод-Есөн эрдэнэ”, “Монгол савхи”, “Дөрвөн уул” зэрэг компанийн үнэт цаас орж байна. Тэгвэл үнийн дүнгээр “Би ди сек” ХК 3.7 тэрбум төгрөг хувьцаа зарснаар арилжааг тэргүүлсэн бол “Багануур” ХК 2.2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хувьцаа арилжжээ. У.Жигүүр  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ