Худалдааны төвд халдсан аварга загасны учир тайлагджээ

img

Худалдааны төв рүү явахад хулгайч, дээрэмчнээс өөр аюул байхгүй гэж та боддог уу. Үгүй бололтой. Өнгөрөгч долоо хоногт олон нийтийн цахим хуудсууд Кувейт дэх алдартай худалдааны төв бөгөөд шинжлэх ухааны төв дотор хоёр аварга загас сэлж буй зурагны талаар шуугицгааж байлаа. Томоохон усан сангийн шилэн хана хагарснаас барилгын доод давхар усанд автаж, өлсгөлөн аварга загаснууд тэнд олзоо отон сэлж эхэлсэн хэмээн мэдээлцгээжээ. Уг явдлын талаар хэд хэдэн блог, мэдээн дээр янз янзын хувилбараар бичсэний дараагаар тус зурагны ар дахь хэргийн эзэн зургийг хуурамч болох талаар олон нийтэд дэлгэжээ. Хоккей болон зар сурталчилгааны хорхойтон Жейми Кинг хэлэхдээ Торонтогийн худалдааны барилгад ус алдсан зургийг харсныхаа дараа энэ хуурамч зургийг хийсэн гэнэ. Мэдээж иймэрхүү барилгууд байрладаг гудамжуудыг аварга загасны үүртэй зүйрлэх нь байдаг. Кингийн фотошоп дээр ажиллах чадвар нь үнэхээр гайхалтай юм. Одоо бүх зүйл тодорхой болсноос хойш, тэрбээр энэ бүтээлийнхээ талаар хүмүүсээс маш их магтаал сайшаал хүртэж байгаа аж. Усны зурган дээр засвар хийн, жинхэнэ юм шиг харагдуулна гэдэг тийм ч хялбархан ажил биш учир олон хүмүүс ярих нь ч аргагүй билээ. “Сайн зураг хийх гол нууц нь хүмүүс зургийн бодит байдал дээрээ ямар гэдгийг асуутал үнэмшилтэй хийхэд оршдог” гэж өдрийн олонхи цагийг компьютер дээр өнгөрөөдөг Кинг хэлсэн юм. Түүний бүтээлийн гайхамшгийг мэдрүүлэхийн тулд усанд автсан Торонтогийн барилгын эх зургийг орууллаа. Ц. Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ