
Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслөөс Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд умайн хүзүүний дуран аппарат бусад дагалдах багаж хэрэгслийн хамт хүлээлгэн өгчээ. Энэхүү ёслолын арга хэмжээнд ММСС-гийн Эрүү мэндийн төслийн захирал А.Мөнхтайван, ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр, Гадаад харилцаа, сургалт хариуцсан дэд захирал П.Эрхэмбулган, Эх барих эмнэлгийн захирал С.Хишгээ, Нөхөн үржихүйн зөвлөх поликлиникийн эрхлэгч Я.Хишигсүрэн нар оролцсон байна.
“Хорт хавдраас сэргийлэх, хянах дэд хөтөлбөр”-ийн зорилт, үйл ажиллагааг дэмжих ажлын хүрээнд Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төсөл, ЭМЯ хамтран хөх, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэлт, оношлогоо эмчилгээний асуудлыг орон даяар бүх аймаг, дүүрэг, өрх, сумдын эмнэлгийн түвшинд цогцоор нь шийдвэрлэх томоохон ажлуудыг хийж байгаа билээ.
Үүний нэг нь үр дүнтэй, өртөг зардал багатай эмчилгээ оношлогоогоор хангах олон улсын шилдэг арга туршлагыг нэвтрүүлэх, зонхилон тохиолдох халдварт бус өвчний тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн цогц арга хэмжээг тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлэх үйл ажиллагаа юм.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд уг 27 сая гаруй төгрөгийн багаж тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ