Зөвлөлдөх уулзалт болов
Монгол, Бразилийн Гадаад харилцааны яамд хоорондын улс төрийн III зөвлөлдөх уулзалт Бразил улсын нийслэлд амжилттай болж өндөрлөжээ. Монголын төлөөлөгчдийг ГХЯ-ны АОДАГ-ын захирал Б.Одонжил тэргүүлж, Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайд Т.Залаа-Уул, ЭСЯ-ны зөвлөх Д.Ганболд, Өргөмжит консул Р.Сильва нар оролцов. Бразилийн талыг ГХЯ-ны Зүүн Азийн газрын захирал Ф.Холанда тэргүүлж, Гадаад харилцаа, хөдөө аж ахуй, спорт зэрэг яамдуудын газар, хэлтсийн удирдлага оролцсон талаар Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. Улс төрийн зөвлөлдөх уулзалтаар төлөөлөгчид Монгол, Бразилийн дотоод улс төр, эдийн засаг, нийгмийн сүүлийн үеийн байдлын талаар харилцан мэдээлэл хийсэн байна. Түүнчлэн талууд олон талт хамтын ажиллагаа, тэр дундаа НҮБ-ын өөрчлөлт, шинэчлэлийн асуудлаар ярилцжээ. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ