Дархан-Уул аймагт тусгай автобус ахмад настнуудад үйлчилж байхаар болжээ.
Хоёр автобус үйлчилгээнд гарахаас эхнийх нь өнөөдрөөс явж эхэлсэн байна. 25 хүний суудалтай дунд оврын автобусаар эмэгтэй 55, эрэгтэй 60-аас дээш насны ахмадуудад үнэ төлбөргүй үйлчлэх аж. Тус аймгийн хэмжээнд 6000 гаруй ахмад настан байдаг гэсэн судалгаа байдаг. Эхний ээлжинд ахмадууд иргэний үнэмлэхээ үзүүлэн уг автобусаар зорчих гэнэ.
Д.Цэцэг