Кейт Миддлетон сурагчидтай ойд зугаалжээ

img

Ойн дунд аялж яваа ч Кейт Миддлтон мэрийлтгүйгээр хээнцэр харагдаж байлаа. Кембрижийн гүнгийн авхай Кейт хааны академийн бага сургуулийн 8-9 насны 28 сурагчидтай зугаалгаар явжээ. Тэрбээр Le Chameau-гийн 500 ам.долларын үнэтэй арьсан гутал, Zara -гийн жинс, Burberry цамц болон маш загварлаг ханцуйгүй хантааз өмссөн байв. 30 настай Миддлтон хүүхдүүдийн барьсан майханг магтан, хүүхдүүдэд хандан “Үнэхээр гайхалтай. Надад унтлагын өрөөгөө үзүүлсэнд баярлалаа” гэсэн аж. Хунтайж Уиллиамын гэргий гал тойрон сууж хүүхдүүдтэй ярилцан, өөрийнхөө гэрийг дараа нь сонирхож болохыг хэлжээ. “Нөхөр маань үнэхээр завгүй боловч их хөгжилтэй, намайг их сайн халамжилдаг” гэж дээдсийн амьдралынхаа талаар гүнж хүүхдэд сонирхуулжээ. Хунтайж Уиллиам, Харри хоёр буяны ажил зохион байгуулж, сургуулиудад байнга дэмжлэг үзүүлдэг бөгөөд гүнж Миддлтоны ийнхүү хүүхдүүдтэй ойд зугаалсан нь ч тэрхүү буяны ажлын нэг хэлбэр байжээ. Зугаалгын зорилго нь хотын хүүхдүүдийг хөдөө багаар ажиллах чадвар болон өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэхэд оршиж байв. Ц. Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ