“Соёмботой” ууланд гал гарчээ

img

Шуурхай удирдлагын төвийн 101, 105 дугаарын утсанд өнгөрсөн хоногт гал түймрийн тав, галын зөрчлийн найман дуудлага иржээ. Тухайлбал,  Хан-Уул дүүргийн  дүүргийн VIII хороо, Богдхан уулын “Соёмботой” ууланд  хоёр  га орчим талбайг хамарсан хөрсний өвс шатаж байсныг гал унтраах ангийнхан унтраасан байна. Мөн тус  дүүргийн XIII хороо, “Бөхөг” ХХК-ний 9х80 м2 хэмжээтэй байр шатаж, гал тархсан байсныг, Баянзүрх дүүргийн II хороо, СОТ-ын хоёрдугаар гудамжинд иргэн Г-ийн эзэмшлийн 10х23 м2 хэмжээтэй нийтийн байр шатаж байсныг Аврах гал унтраах 10, 14, 63 дугаар ангийн салаа унтраажээ.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ