Линдсей Лоханг Холливудын алдартай найруулагч биширдэг аж.
Өнгөрсөн сард 25 настай жүжигчин маань Нью-Йорк хотноо нэрт найруулагч, Холливудын нөлөө бүхий эрхэм Вуди Аллентай хамт хоолложээ. Тэгвэл домогт найруулагч энэ долоо хоногт “
To Rome With Love” киноныхоо нээлтийн үеэр нэгэн сурвалжлагад энэ талаар тайлбар хийсэн аж.
Хэдийгээр одоохондоо түүнд Линдсейд өгөх дүр байхгүй ч “Би түүнийг кинондоо оруулахаас татгалзахгүй, учир нь тэр бол маш авъяаслаг охин” хэмээгээд, мөн тэдний уулзалт “найз нөхдийн зоог” байсан гэж 76 настай найруулагч ярьжээ.
“Шөнө дундын Парис” киноны зохиолч сүүлийн жилүүдэд Линдсейгийн олон нөхөн сэргээх эмчилгээ, хууль зөрчсөн хэргүүдийг хамаарахгүйгээр, түүнийг ямар нэг киноны багтаа авахад асуудал байхгүй гэсэн байна. “Хэрвээ түүнийг дэлгэцэнд гаргаж болохгүй ямар нэг хуулийн асуудал байсан бол өөр хэрэг, харин хувь хүнийхээ хувьд энэ нь миний санааг нэг их зовоохгүй. Миний бодлоор тэр маш сайн ажиллаж чадна. Тэр маш авъяаслаг охин, би үүнийг эсэргүүцэхгүй. Хэрэв надад түүнд тохирсон дүр байвал би түүнийг заавал дуудна” гэж Аллен хэлжээ.
Одоогоор Линдсей Лохан Элизабет Тейлорын тухай “Лиз ба Дик” киноны зураг авалтыг Калифорнид хийлгэж байгаа билээ.
“Линдсей сүүлийн өдрүүдэд маш ачаалалтай ажиллаж байгаа. Өчигдөр тэр оройн 7 цагаас өглөөний 8 цаг хүртэл ажилласан. Зураг авалтад орохынхоо өмнө л унтсан. Түүнийг дуудахад өрөөнөөсөө гарч ирээгүй найруулагчид санаа зовон, урьдчилан сэргийлж сувилагч дуудсан юм. Линдсейг үзээд зүгээр байна, гэхдээ бага зэрэг ядарч, шингэний дутагдалд оржээ гэсэн. Линдсейг огтхон ч эмнэлэгт хүргээгүй, үүнээс өөрөөр яригдаж байгаа зүйлс худлаа” хэмээн түүний төлөөлөгч Стив Хониг US Weekly-д өгсөн ярилцлагадаа дурджээ.
Ц. Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ