Аунг Сан Сү Ки Оксфордод эргэн иржээ

img

Үзэл суртлын хоригдол болж, ардчиллын тэмдэг болохоосоо өмнө Аунг Сан Сү Ки Их Британи улсад оршин суудаг байжээ. Мьянмарын ардчилсан хөдөлгөөний тэргүүн маань олон жилийг Оксфорд хотод их сургуульд суран, нөхөр, хоёр хүүхдийн хамт өнгөрөөсөн байна.  1988 онд бие муутай эхийгээ эргэхээр Мьянмарыг зорьж хэдэн долоо хоног болоод ирнэ гэж бодож явсан ч эргэж ирэх боломжгүй болж 24 жилийн дараа анх удаа ийнхүү Британид иржээ. Өнөөдрөөс Европт хийх айлчлалаа Аунг Сан Сү Ки Британиас эхэлж байгаа гэнэ. Түүний төлөвлөгөөнд ерөнхий сайд Дэвид Камерун болон хунтайж Чарльзтай хийх уулзалт багтаж байна. Гэхдээ хамгийн сэтгэл догдлуулсан мөч нь Оксфордод очих айлчлал байх нь. Учир нь өдгөө 66 настай тэрбээр 1993 онд авах байсан ёстой байсан боловч Рангунд гэрийн хорионд орсноос болж аваагүй байсан хүндэт докторын зэргээ авах юм. Оксфорд түүнийг явснаас хойш нэг их өөрчлөгдөөгүй байв. Эх захгүй замын түгжрэл, гүүр, готик маягийн коллежийн байрууд. Гэхдээ түүний хүүхдүүд том болж, хайрт нөхөр Майкл Арис нь нас баржээ. “Дотроо тэр маш их сэтгэл нь догдолж байгаа гэдэгт би итгэлтэй байна. 1988 оны гурван сард явахдаа хэсэг хугацаагаар, магадгүй хэдэн сар явна байх гэж бодсоноос мэдээж 24 жил явна гэж бодоогүй нь лавтай” хэмээн Сү Кигийн намтраар “The Lady and the Peacock” номыг бичсэн Петр Пофам хэлсэн юм. Сү Ки 1964 онд анх Оксфордод ирж байжээ. Ц. Мишээл  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ