Улаан чөтгөрүүд хүснэгтийг дахин тэргүүлж эхэллээ

img

Английн премьер лигийн 17-р тойргийн хамгийн сүүлийн бөгөөд сонирхолтой тоглолт өнгөрсөн шөнө явагдлаа. Хүснэгтийн тэргүүн эгнээнд бичигдэхийн тулд Манчестер Юнайтед – Арсенал багууд маш чухал тоглолтыг хийсэн юм. Олд Трафорд цэнгэлдэх хүрээлэн буюу мөрөөдлийн театрт 75,000 гаруй хөлбөмбөгийн фанатууд цугларч 2 багийн тоглолтыг үзэж сонирхосон байна.Манчестер Юнайтед – Арсенал багууд өмнө нь 176 удаа таарч тоглоход улаан чөтгөрүүд 71 удаа, буучид 66 удаа хожиж байсан байна. Харин 39-т нь тэнцэж байжээ. Тоглолтын эхний гоолыг 41 дахь минутанд талбайн эзэд оруулсан байгаа. Луйш Нанигийн баруун жигүүрээр эхлүүлсэн довтолгоо амжилттай болж, түүний дамжуулалтаар Пак Жи Сун тооны харьцааг 1:0 болгосон байна. Пакын хувьд нэлээн хүнд байдлаас мөргөсөн. Харин арсеналын хаалгыг манасан буучдын 3-р хаалгач Войцех Шесны туршлага дутаж, байрлалаа буруу эзэлсэн байсан учраас Пакын бөмбөгийг хамгаалж чадаагүй юм. Альмуния болон Фабяньски нар бэртэлтэй болохоор Арсен Венгер Войцех Шесныг гаргахаас өөр аргагүй байдалд хүрсэн гэдгээ тоглолтын дараа хэлжээ. Пакын хувьд өнгөрсөн жил арсеналыг 3:1-ээр хожсон тоглолтонд мөн гоолдож байсан билээ. Тоглолтын 73 дахь минутанд Арсеналын хамгаалагч Гаэль Клиши 16 метрийн торгуулийн талбайд гар хүрч, Манчестерт тоог холдуулах боломж гарч ирсэн. Гэвч 11 метрийн цохилтыг Уэйн Руни маш хариуцлагагүй гүйцэтгэсэн бөгөөд түүний цохисон бөмбөг хаалганы дээгүүр өнгөрчээ. Гэхдээ улаан чөтгөрүүд үндсэн цаг дуустал гоол алдаагүй байна. Ингэснээр Манчестер Юнайтед – Арсеналыг 1:0-ийн харьцаатай хожиж хүснэгтийн тэргүүлэгчийн байр сууриа эргүүлэн авлаа. Мөн тэд премьер лигт хожигдоогүй байгаа гайхалтай цувралаа үргэлжлүүлсээр байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

There's nothing like the relief of fiindng what you're looking for.
2011-12-31