"Евро-2012"-ын хэсгийн шатны хамгийн өндөр амжилт Германых
Өнгөрсөн шөнө "Евро 2012"-ын үхлийн хэсэг гэгдэх B хэсгийн тоглолт болсон билээ. Үүний өмнөхөн А хэсгийн гурав дахь тоглолтууд болж хэсгээ итгэл төгс тэргүүлж байсан ОХУ-ын шигшээ санаанд оромгүй тоглолт үзүүлж Европын аваргаас мултраад байсан. Тиймээс урьдчилан тооцоолохын аргагүй нөхцөл байдал үүсэхгүй гэхэд болохгүй байхын аргагүй байсан. Хоёр хожигдож нэг ч оноо авч амжаагүй байсан Голландын шигшээ ид шид үзүүлж Португалийг олон онооны зөрүүгээр хожиж хэсгээсээ шалгарах, аль эсхүл Португали, Данийн шигшээ сайн тоглосон нь цаашид тэмцээнийг үргэлжлүүлэх гэх мэт гурван хувилбар яригдаж байлаа. Харин бодит байдал дээр Голландын шигшээд ид шид тус болсонгүй, цаашид шалгарах магадлалтай байсан Данийн шигшээ Германы "машин"-д 2:1-ээр хожигдож хэсгээс мултарлаа. Португаличууд Голландыг 2:1-ээр буулгаж авснаар Данийн шигшээгийн боломжийг үгүйсгэж эцсийн мөчид хэсгээсээ гарч байна. Ингэснээр В хэсгээс Германы шигшээ гайхалтай тоглолт үзүүлж гурван тоглолтдоо бүгдэд нь ялалт байгуулснаар хамгийн өндөр амжилтыг хэсгийн шатанд үзүүлээд байна. Хэсгийн тоглолтууд нь нэгэнт өндөрлөсөн А хэсэгт ч тэр, үлдээд буй С, D хэсгүүдэд ч цаашид Германы шигшээгийн хэмжээнд хүрч 9 оноо авах баг алга аж. [caption id="attachment_112813" align="alignnone" width="600" caption="Германы шигшээгийн Лукас Подольски тоглолтын 19 дэх минутад гоолын салхийг хагалсан"]
[/caption]
[caption id="attachment_112815" align="alignnone" width="600" caption="24 дэх минутад Данийн шигшээгийн Майкл Крон Дели германчуудад хариуг нь барьж тоглолтын тооны харьцааг 1:1 болгосон"]
[/caption]
[caption id="attachment_112816" align="alignnone" width="600" caption="2-р үеийн 80 дахь минутад Германы залуу тоглогч Ларс Бендер хожлын гоолыг Данийн хаалганд орууллаа"]
[/caption]
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ