Голландын шигшээ "бөөн шуугиан" дэгдээлээ
Өнөө цагт Европын хамгийн хүчирхэг хөлбөмбөгийн шигшээд зүй ёсоор тооцогдож буй Голландын шигшээ хэсгийн тоглолтоос нэг ч хожил, тэнцээгүй Европын аваргыг өндөрлөж байна. Хамгаалалтын шугаманд асуудалтай гэдгээ дахин нотолсон хэдий ч супер довтлогч нарыг нь хөлбөмбөгийн бурхан тэнгэр ивээсэнгүй. Тэд энэ цаг үеийн шилдгүүд бус харин хөлбөмбөгт хөл тавиад удаагүй шинэ залуус шиг л өрсөлдөгчдийнхөө хамгаалалтын бүсэд азгүйтсээр эцсийн дүнд ийнхүү бөөн шуугиан тарьж орхиод нутгаа зорилоо. Харин Португалийн шигшээ эцсийн мөчид хэсгээсээ шалгарч Европын аваргын тэмцээнд үлдэж чадлаа. Хөлбөмбөг сонирхогчдод зориулан өнгөрсөн шөнийн Португали-Голландын шигшээгийн тоглолтын эгзэгтэй мөчүүд гэрэл зурагт хэрхэн буусныг толилуулая.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ