
Агч модны навчин шүтээнт орны Ванкувер хотноо манай чөлөөт бөхийн дасгалжуулагч Н.Лхамсүрэн ажиллаж амьдраад арваад жил болжээ. Тэрээр “Бюрнаби Маунтейн” клубт багшлахаас гадна шавь нараа даган Канадын шигшээ багийн бэлтгэлийг ч хангалцаж, тив дэлхийн тэмцээнүүдэд оролцдог байна.
Дөтлөн ирж буй Лондоны олимпийн наадамд тус улсаас чөлөөт бөхөөр таван эрэгтэй, дөрвөн эмэгтэй тамирчин эрхээ авч шалгарсны дотор Лхамаа дасгалжуулагчийн гурван шавь багтжээ.
Тэдгээрээс 66 кг-ийн Хайслан Гарсиядаа ихээхэн найдлага тавьдаг монгол багшийг нь ч Канадын олимпийн шигшээ багт албан ёсоор багтаасан тухай мэдээлэл ирлээ.
Ц.Ганбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ