Windows 8 үйлдлийн систем намар бүрэн эхээрээ нээгдэнэ
2012-06-18

Microsoft корпораци шинэ үеийн өндөр хүчин чадалтай таблет дээр ажилуулах Windows 8 үйлдлийн системээ дэлхий нийтэд танилцуулахаар бэлдэж байх үед одоогийн ашиглагдаж байгаа техник хангамж дээр шинэ үйлдлийн системийг хэрэглэж үзсэн хэрэглэгчид бүтээгдэхүүний өөрчлөлттэй холбоотой анхны сэтгэгдлүүдийг ирүүлжээ. Майкрософт компаниас мэдэгдсэнээр намар бүрэн эхээрээ танилцуулагдахаас өмнө сая сая хүмүүс өөрсдийн суурин болон зөөврийн компьютер, мэдрэгчтэй төхөөрөмж дээр Windows 8-ийг өмнөх байдлаар хэрэглэж үзсэн байна. Даваа гаригт Майкрософт компани Лос-Анжелест болох хэвлэл мэдээллийн хурлын үеэр зах зээлийг эзлээд байгаа Apple компанийн iPad-тай энэ зуны худалдааны улирлын үеэр хэрхэн өрсөлдөх төлөвлөгөөний талаар хэлэлцэх төлөвтэй байна. Одоогоор хэрэглэж үнэлгээ өгсөн хүмүүсийн ихэнх нь гадаад байдал, дизайны талаар сэтгэгдэл сайн байгаа ч, мэддэг дассан зүйлээ өөрчлөнө гэдэг бэрхшээлтэй байгаа юм. “Суурин компьютер дээр дадаж, хулгана хэрэглэдэг хүмүүст хэцүү байгаа байх” гэж Майкрософтын стратегич байсан Эл Хилва хэлжээ. Одоо IDC судалгааны төвийн шинжээчээр ажиллаж   байгаа Хилва өмнөх байдлаар цацагдсан хувилбарыг хэрэглээд хоёр долоо хонож байгаа гэнэ. “Мэдрэгчтэй дэлгэцгүй үед, зарим зүйлсийг хулганаар гүйцэтгэхэд надад хэцүү байсан” гэсэн юм. Сүүлд гарсан тестийн хувилбар нь бүрэн дуусаагүй үйлдлийн систем аж. Үйлдвэрийн хэдэн туршигчдыг эс тооцвол, хэн ч Windows 8-ийг таблет дээр туршин хэрэглэж үзээгүй байна. Ц. Мишээл  
Shuud.mn
Сонин хачин