АНУ-ын Огден хотноо байт харвааны дэлхийн цомын тэмцээн өнөөдөр албан ёсоор эхэлнэ. Олимпийн эрх олгох сүүлчийн тэмцээнд Монгол улсаас эрэгтэй, эмэгтэй багууд оролцож байгаа билээ. Ганцаарчилсан төрлийн тэмцээн зургадугаар сарын 18-20-нд явагдах бол багийн төрлийн олимпийн эрх олгох тэмцээн 21, 22-нд болох юм.
Манай багийн бүрэлдэхүүнд Лондоны олимпийн эрх биелүүлсэн олон улсын хэмжээний мастер Ж.Гантөгс, Б.Урантунгалаг нараас гадна Б.Долгорсүрэн, Г.Ган-Эрдэнэ, Ц.Одбаяр нарын эрэгтэй, Б.Аззаяа, Ч.Мөнхцэцэг, Ч.Оюунсүрэн нарын эмэгтэй харваачид багтан өрсөлдөж байна.
М.Бүүвэй