
Одоогоор Европын аварга шалгаруулах тэмцээнд нэг тоглолтод 5 гоол орсон нь дээд үзүүлэлт болоод байна.
Португали-Данийг 3:2-оор, Англи-Шведийг 3:2-оор, ОХУ-Чехийг 4:1-ээр тус тус хожсон тоглолтууд энэ амжилтыг бататгаад байна.
Тэгвэл хаалга чиглэсэн цохилт хамгийн олон хийгдсэн тоглолтоор 24 цохилтоор Испани-Ирландыг 4:0-ээр бут ниргэсэн тоглолт бичигджээ.
Эсрэгээрээ шувуу буудсан цохилт элбэгтэй тоглолтоор өнгөрсөн шөнийн Португали-Голландыг 2:1-ээр буулгаж авсан тоглолт бичигджээ.
Мөн хамгийн олон булангийн цохилтыг Грек-ОХУ-ын тоглолт 17 удаа булангаас цохисон үзүүлэлттэй тэргүүлсэн байна. Энэ тоглолтод Грекчүүд өнгөлөг буй ОХУ-ын шигшээг 1:0-ээр буулгаж авсан билээ.
Хамгийн их алдааг Польш-Чехийн тоглолтод гаргасан бол шар картыг ч мөн тэрхүү тоглолтод авсан байна.
Энэ тоглолтод шүүгч найман удаа шар карт өргөжээ.
Тэгвэл 2 удаа улаан хуудас өргөгдсөн тоглолтоор Польш-Грекийн тоглолт шалгарчээ.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ